Ж. Сүхбаатар: Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй


2 долоо хоног

Улсын их хурлын чуулганы  хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх тухай Улсын Их Хурлын 2021 оны 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Хэлэлцэх асуудалтай холбоотойгоор гишүүд үг хэллээ. 

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “Ардчилсан намын нөхдүүдийг ойлгож байна. Эрх мэдлийн төлөөх тэмцэл юм шиг ойлгогдох гээд байна. Бид Ерөнхийлөгчтэй эрх мэдэл булаацалдаагүй. Үндсэн хуульд заасан хяналт тэнцлийн зарчмыг зохистой байранд нь оруулах гэж байна. Үүнээс харахад нэг талдаа Ерөнхийлөгч шахалтад өртөөд байгаа юм шиг харагдуулах гээд яриа яваад байна. Энэ талаас нь битгий ойлгоосой.

Энэ хүний эрх мэдлийг булааж авах гэж байгаа зүйл ерөөсөө байхгүй. Сүүлийн 10 жилийн хугацаанд төрийн эрх мэдлийн тэнцвэр алдагдаж, Ерөнхийлөгч авлигатай тэмцэгч, хууль сахиулагч, УИХ, Засгийн газарт хамгийн их нөлөөллөө тогтоосон хүн шиг дүрд орсон. Энэ дүрнээс нь салгах гээд байгаа юм.

Төрийн тэргүүн ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагуудын зохистой харилцааг хангана гэдэг агуулга руу нь аваачиж тавьж байгаа юм. Түүнээс ерөнхийлөгч хүчгүй болж байгаа зүйл огт биш” гэв. 

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү