​Л.Баттөр: Шадар сайдын эхнэр улаан бүст ороод хоёр цаг болоод гарсан


3 долоо хоног

Шадар сайд С.Амарсайханы эхнэр ХӨСҮТ      д ээж, аавыгаа нэг хоног сахиад буцаж гарсан. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс тодрууллаа.

-Шадар сайдын эхнэр ХӨСҮТ-д ээж, аавыгаа нэг хоног сахиад гарсан байна. Халдвар хамгааллын дэглэм барих ёстой биз дээ. Яагаад энэ хүнийг оруулсан юм бэ?

-Эмч хүний хувьд үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг өгөх нь ёс зүйгүй асуудал. Гэхдээ нийгэмд үүссэн үл ойлголцлыг залруулахын тулд зарим нэг мэдээллийг өгөх шаардлагатай байх. Аав, ээж нь хоёулаа халдвар аваад хүнд асаргаанд байдаг хүмүүстэй ойрын хавьтал болсон хүн байгаа. Хэвтүүлэн эмчлүүлэх хэсэгт ороод хоёр цагийн дараа гарсан. Түүнээс биш хоноод, орчин нөхцөл голсон зүйл байхгүй. Ойрын хавьтал болсон учраас энэ хүн журмын дагуу тусгаарлалтад байгаа.

-Улаан бүс рүү орсон учраас 14 хоног тусгаарлагдах уу?

-14 хоногийн тусгаарлалтад байгаа. Хяналтын шинжилгээгээ хийлгэнэ. НЭМГ тусгаарлалтыг хянадаг. Мөрдөж байгаа дүрэм, журмын дагуу явж байгаа.

Post image
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү