Улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр арилжаалдаг болно


3 жил

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны Бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Болорчулуун, Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбат нар Монголын тариаланчдын үндэсний холбоо /МТҮХ/-ны төлөөлөлтэй уулзлаа.

МТҮХ-ноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах зэрэг хэд хэдэн чиглэлээр салбарын сайдад хамтран ажиллах хүсэлтээ уламжилж, бодлогын дэмжлэг хүсэж буйгаа илэрхийлсэн юм.

Салбарын сайдын зүгээс тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахыг онцлон тэмдэглэлээ. Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн чанарын шаардлага хангасан улаан буудай нийлүүлэхийн тулд Хөдөө аж ахуйг дэмжих сангийн элеваторыг ашиглах нь зүйтэй хэмээн үзэж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал болохыг мөн онцоллоо.

Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчдад олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэг арга хэмжээг бодлогоор дэмжин, цаашид Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү