Д.Ганбат: Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар оруулж ирж байгаа нь ард түмнийг доромжилж буй хэрэг


3 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд буюу 14:00 цагт Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх юм. Өнөөдөр 12:30 цагт хуралдсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар түүнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжээд байгаа юм. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ-ын дэг, асууж хариулж байгаа хугацааг багасгасанд үнэхээр харамсаж байна. 1980 онд төрсөн хүн Ерөнхий сайд болох гээд явж байна. Таны туулсан карьер үнэхээр бахархмаар юм байна. Манай монголд таны үеийн залуус ийм карьертай биш байна. Таныг дэвшиж орж ирж байгаад гайхаж байна. Та огцорсон Засгийн газарт Хэрэг эрхлэх газрын дарга байсан. Алдаа гарахад таны оролцоо ч байсан. Та эргээд Ерөнхий сайдаар орж ирж байгаа нь Монголын ард түмнийг доромжилсон хэрэг болж байна. Та хувийн хэвшилд ажиллаж байгаагүй юм байна. Дан төрийн алба хашсаар өнөөдрийг хүрсэн юм байна. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Тийм ээ би 1980 оных. Өнгөрсөн алдаа оноог илүү сайн ойлгох байх. Ах нараас илүү ардчилсан үнэт зүйлийг би ойлгох байх. Дубайн гэрээг та Ч.Сайханбилэгээс асуу. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэ бүх завхарлыг арилгах гэж үнэхээр хичээсэн.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү