Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахыг дэмжлээ


3 жил

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалатан танилцуулав. Танилцуулгад дурдсанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх зургаадугаар сарын 9–нд зохион байгуулахаар төлөвлөжээ. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн байсангүй. Тиймээс ямар нэгэн хэлэлцүүлэг өрнүүлэхгүйгээр санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуулийг зургаадугаар сарын 9-нд зохион байгуулахыг дэмжлээ.

Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүрэгт явуулах УИХ-ын нөхөн сонгуулийг зохион байгуулах юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү