С. Эрдэнэ: Би Ардчилсан намын дарга хэвээрээ


4 долоо хоног

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ өнөөдөр Ардчиллын өргөөнөөс хэвлэлийн бага хурал хийлээ. УБЕГ-ын байцаагчийн дүгнэлтээр АН-ын даргын үүргийг түр гүйцэтгэгч Ц.Тувааны тамгыг хүчингүй болгосон учир АН өнөөдрөөс хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ хэмээн тэрээр мэдэгдэв. 

С.Эрдэнэ:

-Би Ардчилсан намын дарга хэвээрээ байгаа. Ц.Тувааны тамга хүчин төгөлдөр бус гэдгийг УБЕГ-ын байцаагчийн дүгнэлт баталлаа. . Иймд өнөөдрөөс АН хуучин байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. АН-ын ХЭГ-ын даргаар Р.Батнасан томилогдсон. Бусад бүтцүүд удахгүй бүрдээд явна. 

 гэсэн. 

АН-ын үндсэн дүрэм зөрчигдөөд зургаан сар боллоо. Энэ хугацаанд би энэ тухай Ц.Туваанд зөндөө хэлсэн. АН-ын үндсэн дүрмийг бид гурван жил намын гишүүдээрээ хэлэлцүүлж батлаад хоёр жил болоогүй байхад дахин өөрчилсөн нь хууль бус, дүрмийн бус. 

-Таны энэ үйлдэл АН-ыг хоёр хувааж байгаа бус уу? 

-АН хоёр хуваагдаагүй. Харин ч нэгдмэл бүтэцтэй явуулж эхэлнэ. Зарим нэг хүний дүрмийн бус үйл ажиллагаанаас болж нам хуваагдахгүй. 

-Сонгуульд ялагдсаны дараа та намаа байрнаасаа хөөсөн юм биш үү? 

-АН-ыг байргүй болгосон хүн нь би биш. Намайг намын дарга болоход байсан хоёр байрыг нь хоёуланг нь зарсан байсан. Иймд 

-Ерөнхийлөгч Х.Баттулга АН-аас дахин нэр дэвших эрхтэй юу? 

-Одоогийн Ерөнхийлөгч манай намын хүн биш, нам биш. Ямар нэг байдлаар энэ хүний асуудлыг шийдвэрлэх боломж байхгүй. Хэрэв дахин нэр дэвших тухай яригдвал намын үндсэн дүрмийг зөрчсөн эсэх асуудал яригдана. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү