Т. Доржханд: Бүхэлд нь биш хэсэгчилсэн хориг тавьсан бол МАН юм хэлж чадахгүй шүү дээ


3 жил

УИХ-ын чуулганаар ерөнхийлөгийн хориг хэлэлцэж байна. Гишүүд асуулт асууж хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: Ваучер өгснөөр дампуурах гэж байгаа байгууллагуудын хэдэн хувь нь аврагдах юм бэ. Тооцоо судалгаа байна уу. Санал нь дэмжмээр байгаа ч хориг улс төржсөн болчихоод байна. Өнгөрсөн 1-р сард настангуудын зээлийг тэглэе гээд бэлэн мөнгө тараасантай адилхан байна. Нэг ажлын байрын хамгаалахад 5000 ам.доллар байдаг бол нэг ажлын байр бий болгоход 10 мянган ам.доллар байдаг судалгаа бий. Хориг бүр дээр алдаа хийх юм. Энэ удаад ч бүхэлд нь биш хэсэгчилсэн хориг тавьсан бол МАН юм хэлж чадахгүй шүү дээ. Ерөнхийлөгч Англи явж вакцин авах юм шиг байна лээ. Бид төсөвт мөнгө тавихаас илүү КОВАКС-т хамрагдах 20 хувиа үнэгүй үлдсэнийг нь яаралтай авах учраас л энэ хөтөлбөрт хамрагдах гээд байгаа юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Мөнгөтэй улсууд бүгд бэлэн мөнгөөр захиалаад авчихна. Хөгжиж буй орнууд хэцүү шүү дээ. Хөтөлбөрт хамрагдаж байж богино хугацаанд чанартай вакцин авах боломж бий болох юм шүү дээ. Гэтэл төсөвт мөнгө байхгүй байна гэж улс төржүүлж байгаа нь буруу байна. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир: Ерөнхийлөгчийн хоригийг дэмжих хүмүүсийн нэг нь та байх гэж бодож байна. Хүнсний үйлдвэрээс 100 хувь ажиллаж байгаа байгууллага алга байна. Улсын төсвийг ААН-үүд бүрдүүлдэг. Бид хэд хэдэн улсын судалгааг хийж үзсэн. Маш олон улс орнууд Ковидын үеийг далимдуулаад аж үйлдвэрийг сэргээх чиглэлд ажилласан юм билээ. Ингэхдээ мөнгөн дэмжлэг, ваучер олгосон байгаа юм. Үндэсний үйлдвэрээ дэмжих аяныг зарласан байна. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд: МАН хоригийг хүлээж авахгүй гээд шийдсэн юм билээ. Гэхдээ төсөвт тодотгол хийх хэрэгтэй. МАН 1.4 их наядын хөрөнгө оруулалт дээр тендер зарлахгүй шүү. Мөнгөний бодлого дээр анхаармаар байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү