“Согтууруулах ундаатай холбоотой шийдвэр гаргахгүй”


3 жил

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штаб өчигдөр (2020.12.01) орой цахимаар хуралдаж, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар холбогдох албаныханд зарим үүрэг чиглэл өглөө.

Тэрбээр Улсын онцгой комиссоос улс даяар тогтоосон бэлэн байдлын зэргийг бууруулсан ч Улаанбаатар хот болон Сэлэнгэ, Архангай аймагт бэлэн байдлын зэрэг буураагүй, хөл хорио хэвээр үргэлжилж буй гэдгийг яриандаа онцлов. Д.Сумъяабазар “Улаанбаатар хотод бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буураагүй, цар тахлын өндөр эрсдэлтэй, хатуу хөл хорио хэвээр үргэлжилж байгаа учраас согтууруулах ундаатай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахгүй” гэсэн юм.

Мөн "Улсын онцгой комиссоос өмнө нь хязгаарлалтад үл хамаарч байсан чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагууд дээр нэмээд боловсруулах үйлдвэрлэл, банк санхүү, хүргэлтийн үйлчилгээний үйл ажиллагааг нээж байна. Уг шийдвэрийг гаргасан хуралдааны үеэр шар айраг болон дарс зэрэг алкохолийн түвшин багатай зөөлөн согтууруулах ундааг худалдаанд гаргах тухай асуудлыг Засгийн газрын зарим гишүүн хөндсөн. Гэтэл иргэдийн дунд энэ талаар шийдвэр гарсан гэх ойлголт үүсээд байсан.

Нийслэлийн Цагдаагийн газраас хөл хорионы хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл 54 хувиар буурсан бол гэмт хэргийн шинжтэй дуудлага өнгөрсөн оны мөн үеэс 65 хувиар буурсан. Үүн дотор хүүхэд гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага 49 хувиар, согтуугийн шинжтэй дуудлага 71 хувиар буурсан" гэх мэдээллийг Нийслэлийн онцгой комиссын Шуурхайн штабын хуралдааны үеэр өглөө.

Энэ талаар өмнө нь нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас тодруулахад "Зөөлөн согтууруулах ундаа худалдаалах тухай шийдвэр эцсийн байдлаар гараагүй. Захирамжийг нь төслийн шатанд хэлэлцүүлж байна. Энэ талаар зөвшилцөж байгаад шийдвэр гаргана" гэсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү