Х.Нямбаатар: Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй


2 сар

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдааны дараа сайд нар мэдээлэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна. 

Цагдаагийн газар өргөдөл гомдлын дагуу ажиллаад өнөөдөр прокурор руу “Энхсаран” сувиллын хэрэг бүртгэл нээх хүсэлтээ явуулсан. Нийт арваад хүн энэ хэрэгт холбогдсон. Бөөнөөрөө сууж лайв хийсэн, нийтийн шүршүүртэй байсан, гаднаас хүнс оруулсан зэргийг тодруулсан. Намайг энэ сувилалтай холбоод байна.

Надад сувилал байтугай түрээсийн нэг өрөө байр ч байхгүй. Бүх нийтийн хөл хорио тогтоосон энэ үед нэгнийгээ гүжирдэх биш үнэн бодит мэдээллийг түгээгээсэй гэж хэвлэл мэдээллээс хүсэж байна.

Цагдаа маш их ачаалалтай ажиллаж байна. Сэлэнгэ аймагт цагдаа хавьталд орсон байж болзошгүй хэмээн хүрээ тогтоож, тусгаарласан. Иймд үлдсэн цагдаа нар 3 ээлжээр ажиллаж байна. СХД-ийн нэг иргэнийг мөн надтай холбосон мэдээллийг сэтгүүлчид тарааж байна. Бүх нийтийн бэлэн байдлын энэ өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит мэдээлэл хүргэх үүрэгтэй.

Төмөр замын халдварын голомтыг тогтоох ажил дээр Цагдаагийн байгууллага ажиллаж байна. Сэлэнгийн тодорхой алба хаагч нар халдвар авсан байх эрсдэлтэй. Улаанбаатарт нийт 6300 алба хаагч гурван ээлжээр дэглэм сахиулан ажиллаж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү