Засгийн газар хөл хориог сунгах эсэхийг батална


3 жил

Засгийн газрын хуралдаан хуваарийн дагуу өнөөдөр /2020.10.28/ 08.00 цагт эхэлсэн. Өнөөдрийн хуралдаанаар 10 гаруй  асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ. Тухайлбал,

  •  Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай Засгийн газрын тогтоолын төсөл,
  • "Ой тэмдэглэх тухай" Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол хүн сансарт ниссэний болон сансрын хамтарсан нислэгийн 40 жилийн ой/
  • Хуулийн төсөл эгүүлэн татах тухай /Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Патентын тухай хууль, Барааны тэмдэг,газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл/
  • Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай
  • Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор төслийн талаар цаашид авах арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэнэ.

Түүнчлэн" Эрдэнэт" үйлдвэр ТӨҮГ-т тогтоосон онцгой дэглэмийн хүрээнд үйлдвэрийн газруудын үйл ажиллагаанд гарсан үр дүнгийн талаар танилцуулах аж.

Даваа гаригийн Улсын онцгой комиссын хуралдаанаар хөл хориог арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл сунгаж, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч нарыг нийслэл рүү нэвтрүүлэхгүй байх шийдвэрийг гаргасан. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай тогтоолын төслийг батална.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү