ЧУУЛГАН:Д.Сумъяабазарыг УИХ-ын гишүүнээс чөлөөллөө


3 жил

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Энэ асуудлыг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, түүний саналыг дэмжиж, асуудлыг яаралтай УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх горимыг саналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гаргав. 

Түүний саналыг УИХ-ын гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэж, гишүүдийн олонхийн саналаар хэлэлцэх асуудлын дараалалд өөрчлөлт оруулан шуурхай хэлэлцэж эхэллээ. 

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Таны яриаг өнөөдөр сошиалаар харж байлаа. Та “Би Засаг дарга болсноор албан тушаал өсөөд, эсвэл буураад байгаагийн алиныг мэдэхгүй байна” гэж хэлсэн. 

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Би энэ үгийг хошин маягаар хэлсэн, хүмүүс энэ үгийг их өлгөж аваад байх шиг байна. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага, улс орны хөгжлийн гол бодлогын шийдвэр гаргадаг. Нутгийн өөрөө удирдах шатны байгууллагыг удирдана гэдэг бол ард иргэдийн амьдралын орчныг сайжруулах өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох ажил. 

Т.Доржханд, Ерөнхий сайд батламжлахгүй бол яах вэ? 

ТББХ-ны дарга Л.Энх-Амгалан, Өчигдөр нийслэлийн МАН-ын хороо хуралдаж шийдвэрээ МАН-ын Удирдах зөвлөлд танилцуулсан. Тэгэхээр энд үл ойлголцол гарахгүй байх гэж бодож байна.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү