Н. Алтанхуяг: Би жаахан хүүхдүүддээ үзүүлэх Монгол контент хайгаад олохгүй байна


3 жил

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

 Соёлын яам 24 жилийн дараа байгуулагдаж байна гэж С.Чулуун яагаад худал яриад байна. Чи сайд хүн байж яагаад түүх гуйвуулж, улаан цайм худал юм яриад сууж байдаг юм. Чиний өмнө Ц.Оюунгэрэл гэж сайд байсан. Хоёр жил шахам Соёлын яам Монголд ажилласан. 

Энэ хуулийн төсөл байгууллагын тухай хууль болсон байна. Соёлын асуудалд хуучирсан үхширмэл байдлаар хандах юм бол манайд явахгүй. Энэ бол байгууллага болон хүмүүст зориулсан хууль байна. Уг нь бол монгол контентын тухай хууль оруулж ирэх ёстой байсан юм. Бид яаж хүүхдүүддээ монгол хэл, соёл, зан заншлыг орчин үеийн хэлбэрээр өвлүүлэх вэ гэдгийг ярих ёстой юм. 
Охид бол Солонгосын Black Pink гэдэг хамтлагийн бүжгийг дагаж дуурайсаар байгаад солонгос хэл, соёлд суралцаж байна. Гэтэл бид байгууллагын тухай хууль хэлэлцээд сууж байна. 

Үүнийхээ оронд The Hu хамтлагийг яаж дэмжих вэ гэдгийг ярих ёстой юм биш үү. Солонгосчууд Gangnam Style-аа яаж дэмжсэн, Katty Perry яагаад америкийн цэргийн сүр хүчийг илтгэсэн дуу дуулаад байгаа юм. Ийм юм ярина шүү. 

Энэ хуулийн үндсэн концепц биш байна. Энэ асуудалд та нар шинэлэгээр хандаж болдоггүй юм уу. 

Би жаахан хүүхдүүддээ үзүүлэх монгол контент хайгаад олохгүй байна. 

Соёлын сайд С.Чулуун: Би Соёлын яам дангаараа 24 жилийн байгуулагдсан гэж хэлсэн. 

Монгол контент гэдэг бол соёлын том асуудлын нэг хэсэг нь. Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад тов тодорхой заасан байгаа. Монгол Улсад соёлыг үйл ажиллагааг зөвхөн когнтентоор явуулахгүй. Соёлын байгууллага, үйлдвэрлэл, эдийн засгийг шинэчлэх шаардлагатай байна.

Таньтай санал нэг байна. Манай яам хүүхдэд онцгой анхаарч байгаа.  

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [210.61.207.xxx] 3 жил
ugaasaa mongolchuud huuhded eelgui hatuu humuus.aimaar hargis.teershaaj shantaajilj amidardag.huuhdiin togloomiin gazar ch bhgui.