НИТХ дахь АН-ын бүлгийг Д.Пүрэвдаваа, МАН-ын бүлгийг Р.Дагва даргална


3 жил

2020 оны орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан НИТХ өнөөдөр анхдугаар хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар эхлээд НИТХ дахь АН, МАН-ын бүлэг байгуулагдсаныг мэдэгдэж, бүлгийн ахлагчийг танилцуулав. 
 
Эхлээд НИТХ дахь МАН-ын бүлэг байгуулсан тухай шийдвэрийг танилцуулав. МАН нь НИТХ-ын сонгуульд 34 суудал авч, олонх болсон тул НИТХ-ын дэгийн дагуу бүлэг байгуулж, бүлгийн ахлагчаар Р.Дагвыг сонголоо.
 
Харин АН НИТХ-ын сонгуульд найман суудал авсан учир бүлэг байгуулж, АН-ын бүлгийн ахлагчаар Д.Пүрэвдавааг сонгосныг танилцуулав. НИТХ дахь улс төрийн гурав дахь хүчин ХҮН намаас гурван гишүүн сонгогдсон тул бүлэг байгуулах боломжгүй юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү