Ван И Ерөнхийлөгчид бараалхана


2 өдөр

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И манай улсад хийж байгаа  албан ёсны айлчлал 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өчигдөр үдээс хойш  Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван, БНХАУ-ын  Гадаад хэргийн сайд Ван И нар  албан ёсны хэлэлцээ хийcэн. Хэлэлцээний үеэр Гадаад харилцааны сайд нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх, харилцан ойлголцол, улс төрийн итгэлцлийг гүнзгийрүүлэх, бүх салбарын хамтын ажиллагааг урагшлуулах болон бүс нутаг, олон улсын харилцааны холбогдолтой өргөн хүрээний асуудлаар ярилцаж, олон асуудлаар тохиролцоонд хүрлээ.

Айлчлалын хоёр дахь өдөр буюу өнөөдөр төрийн өндөрлөгүүдэд бархаалхах юм байна. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид  бараалхана. Уулзалтыг ойрын зайнаас бус тусгаарлалтын дэглэм сахиж, алсын зайнаас санал солилцох юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү