Д.Сумъяабазар: ЭТТ ХК-ийн ногдол ашгийг бизнесийн зарчмаар өгөх ёстой


4 жил

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазараас сэтгүүлчид ЭТТ ХК-ийн ногдол ашгийг хэзээ иргэдийн данс руу шилжүүлэх талаар лавлав. Сайд дараах тайлбарыг өгсөн юм. 

-ЭТТ ХК-ийн ногдол ашгийг бизнесийн зарчмаар өгөх ёстой. Энэ ажилд Сангийн яамны оролцоо их. Бид Нийгмийн хамгааллын яамтай хамтран ажиллаж байна. Иргэд хорооныхоо бүртгэлийн ажилтантай уулзан, хувьцааны дансны мэдээллээ эцэслэх хэрэгтэй байна. Ингэж иргэд иргэний үүргээ биелүүлэх цаг болсон. Сонгуулийн сурталчилгааны үеэр манай  Сонгино хайрхан дүүрэгт л гэхэд хувьцааны дансны бүртгэлийн мэдээлэл нь зөрсөн маш их иргэн байсан.

Ногдол ашиг маш их мөнгөний асуудал тул би ганцаараа шийдвэр гаргахаас болгоомжилж байна. Учир нь Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг зориуд улс төрийн зорилгоор сэвж, энэ заалтыг УУХҮЯ-ны санаачилгаар өөрчилсөн мэтээр мэдээлэл тараасан. Иймд би болгоомжилж байгаа юм.

Уг нь төрийн өмч гэж байсныг төрийн нийтийн өмч болгон нэг үг нэмсэн. Энэ талаар З.Энхболдоос асуух хэрэгтэй.

Ногдол ашгийн тухайд алга болоогүй. Төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв рүү нийт 68 тэрбум төгрөгийг аль тавдугаар сард шилжүүлсэн шүү дээ. Иргэдэд хувьцаа, ногдол ашгийн талаар дахин сургалт явуулах нь зөв гэж бодож байна. Учир нь нэг сая 900 мянган иргэний хувьцааны данс болон ногдол ашиг хүлээн авах дансны мэдээлэл зэрэг нь зөрөөд байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү