УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн барилаа


4 жил

УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн дүнг Ерөнхийлөгч болон УИХ-ын даргад танилцуулж, сонгогдсон хүмүүсийн нэрийг өргөн барьдаг. Үүний дагуу Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд УИХ-ын дарга Г.Занданшатарт сонгуулийн дүнг танилцуулж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцогдсон 76 нэр дэвшигчийн нэрийг өргөн барилаа.

Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг чиглэлийн дагуу 12 тойргийн 164 хэсэгт саналыг хуудсаар гараар тоолж нягтсан.Нэг ч хэсэгт зөрүү гараагүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн онцолж байлаа.    

 
 
 
 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү