ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ


4 жил

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөөний 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Энэ удаагийн нислэгт багтсан хүмүүсийн 159 нь нэгдүгээр дамжааны оюутнууд, 4 нь өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай 4, жирэмсэн 1, бага насны хүүхэдтэй 3 зорчигч иржээ. Эдгээр иргэдийг Зүчи, Альфа, Dream зочид буудлуудад тусгаарлах бол зургаан зорчигчийг ХӨСҮТ- рүү хүргэжээ. Мөн зорчигч ирж байгаа бөгөөд 147 зорчигчоос урьдчилсан байдлаар шинжилгээ авсан юм байна.

Эдгээр 147 иргэний урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан бол үлдсэн 23 зорчигчийн шинжилгээний хариу гараагүй байгаа юм байна. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү