Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болгох шаардлагатай


4 жил

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдээлэл хийлээ. Тэрээр өнгөрсөн арванхоёрдугаар сард НӨАТ-ыг таван хувиар бууруулж таван хувь болгох тухай хуулийн төсөл өргөн барьсан юм. Уг хуулийн төслөө хаврын чуулганаар хэлэлцүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Б.Пүрэвдорж гишүүн "Эдийн засаг хүндрэлтэй байгаа үед НӨАТ-ыг таван хувь болгож бууруулах нь зөв. Өнгөрсөн хугацаанд НӨАТ-ын 10 хувийн татвар нь эдийн засагт үүргээ гүйцэтгэсэн. Өнөөдөр иргэд дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 10 мянган төгрөгийн татвар төлж байгаа. Энэ хуульд өөрчлөлт орсноор 105 мянган төгрөгөөр хүнсээ авчихаад НӨАТ-ын буцаалтаар 2000 төгрөгөө буцааж авна. Өөрөөр хэлбэл 103 мянган төгрөг л зарцуулна гэсэн үг. Эдийн засаг хямарч, хүнсний хэрэглээ нэмэгдэж байгаа энэ үед уг хуулийн төслийг батлах шаардлагатай" гэлээ.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.81.167.xxx] 4 жил
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)