Г.Занданшатар: Иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг харуулж буй У.Хүрэлсүхийн ЗГ-т талархал илэрхийлье


4 жил

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийж байна. Шинэ короновирусийн халдварын улмаас чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулахаар болсон. Гишүүд таван танхимд хуваагдан хуралдах бөгөөд цахимаар хуралдах, санал хураах програм хангамжийг бүрэн бэлтгэсэн талаар УИХ-ын Тамгын газраас мэдээлээд байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын хаврын чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Засгийн газар, Д.Сарангэрэл сайд, эмч мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Монгол хүний эрүүл мэндийг сахин хамгаалж буй эдгээр баатруудаас үлгэр авч төрийн албаныхан ёс зүйг дээдэлж ажиллахыг уриалъя. Энэ онцгой цаг үед ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газар хамтран ажиллаж, парламентын гишүүд тасралтгүй ажилласныг дуулгая. Тасралтгүй ажилласны үр дүнд Монголбанк 65 мянган иргэний ипотекийн зээлийг гурван сарын хугацаатай хойшлуулах шийдвэр гаргалаа. Заавал байлгах нөөцийг ч хангаж ажилласан. 

Иргэнээ дээдэлсэн төр байхын мөн чанарыг харуулж буй У.Хүрэлсүхийн Засгийн газарт талархал илэрхийлж буй иргэдийн хүсэлтийг уламжилж байна.  

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [77.81.167.xxx] 4 жил
Сайн байна уу, энэ бол хувийн зээл олгогч Жозе Луис санхүүгийн тусламж авах шаардлагатай байгаа хүмүүст санхүүгийн боломж нээгдсэн гэдгийг олон нийтэд мэдээлэх явдал юм. 5000 евро-аас 100,00 еврогоос бид хувь хүн, компани, компанид 2% -ийн хүүтэй, тодорхой, ойлгомжтой байдлаар, нөхцөлөөр зээл олгодог. өнөөдөр бидэнтэй холбоо барина уу (albakerloanfirm@gmail.com)