ДЭМБ: ХОЁРООС дээш хүн нэг дор байвал “хүний бөөгнөрөл” гэж үзнэ


2 долоо хоног

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллээ өнөөдөр /2020.03.23/ хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “ДЭМБ-аас өгөх зөвлөгөө зөвлөмж өдөр тутам өөрчлөгдөж байна. Таваас дээш хүн байвал хүн амын бөөгнөрөл гэж үзнэ. Өчигдөр ийм зөвлөгөө өгсөн. Тэгвэл өнөөдрөөс энэ зөвлөмж өөрчлөгдөж хоёроос дээш хүн байвал хүн амын бөөгнөрөл болно гэж үзэж, хоёр метрээс хол харьцахыг зөвлөж байна. Иргэн гэртээ 14 хоногт гэртээ тусгаарлаж, ажиглана. Өөрийн халуунаа өдөрт хоёр удаа үзнэ. Өвчний ямар нэг шинж тэмдэг илэрвэл харьяалагдах эрүүл мэндийн байгууллага болон яамнаас зарласан дугаарууд руу залгаж мэдээлнэ. Тавдугаар сар хүртэл хөрсний бохирдлоос шалтгаалан гэдэсний халдварт өвчин тархдаг. Үүнээс сэргийлэхийн тулд дөрөвдүгээр сарын 15 хүртэл улс даяар халдваргүйтгэл хийхийг ЭМЯ санаачиллаа” хэмээн мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү