Засгийн газар иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршлыг тогтоох асуудлыг хэлэлцэнэ


4 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 08.00 цагт эхэлсэн. Хуралдаанаар есөн асуудал хэлэлцэж, гурван асуудал танилцуулахаар төлөвлөжээ. Тухайлбал, Иргэнд 2020 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалтыг тогтоох тухай, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” батлах тухай, Мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоох тухай, Эрүүл мэндийн сургалт, эрдэм шинжилгээний зарим байгууллагын талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Харин хуралдааны үеэр  Мөн “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөл, Ноолууран түүхий эдийн бэлтгэл цаашид авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар холбогдох салбарын сайд нар танилцуулахаар төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү