Д.Сарангэрэл: БНСУ-аас ирсэн хоёр хүний бие тогтвортой, Берлинээс ирсэн хүний бие хүндэвтэр байгаа


4 жил

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Франц хүнтэй ойрын хавьталтай 88 хүний хариу сөрөг гарсан. Шинэ гурван тохиолдлын хариуг өнөө өглөө дахин баталгаажуулсан ба халдвартай болох нь тогтоогдсон. Тэдэнтэй онгоцонд ойр суусан хүмүүсийг ХӨСҮТ-д авчирсан ба 61 хүнийх нь хариу сөрөг гарсан. Гурван сарын турш бид хамгаалалт хийж чадсан, аль ч улсын хэн ч өвдөх магадлалтай. Тиймээс буруутгах шаардлагагүй. Гурван иргэнийхээ эмчилгээг шуурхай эхлээд ажиллаж байна.

Хувь хүний нууцлалтай холбоотой асуудал учир биеийн байдлыг тэр бүр зарлаад байх боломжгүй. Гэхдээ БНСУ-аас ирсэн хоёр хүний бие тогтвортой, Берлинээс ирсэн хүний бие хүндэвтэр байгаа” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү