Үүрэн телефоны компаниудад датагаа үнэгүй болгох уриалгыг МУИС гаргалаа


1 сар

Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургууль, цэцэрлэгүүдэд тогтоосон хөл хорионы хугацааг 28 хоногоор буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл сунгасан. Энэ хугацаанд МУИС, ШУТИС тэргүүтэй их сургуулиуд хичээлээ цахим хэлбэрээр, зайн сургалтаар явуулж байгаа.

Харин үргэлж интернэтэд холбогдох боломжгүй болон хөдөө орон нутагт суугаа оюутнууд уг зайн сургалтад хамрагдалгүй үлдэх, ирцээ бүртгүүлж чадахгүй байх зэрэг хүндрэлүүдтэй учирч буй талаар оюутнууд байр сууриа илэрхийлэх болсон. Тэгвэл МУИС-ийн удирдлагаас Мобиком, Юнител тэргүүтэн үүрэн телефоны компаниудад датагаа үнэгүй болгох уриалгыг гаргажээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү