Т.Аюурсайхан: Н.Номтойбаярын асуудлыг хэлэлцэх хугацаа дууссан, Дэд хороо хууль зөрчсөн


4 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 10:30 цагт эхэлсэн. Хуралдаанаар эхэнд хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан горимын санал хэлсэн юм.

Тэрээр, “УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хэлэлцэх хугацаа дууссан. Халдашгүй байдлын дэд хороо хууль зөрчиж байна. Энэ асуудлыг яагаад өнөөдрийн хуралдаанд оруулахгүй хууль зөрчиж байна” хэмээсэн юм.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан эхэлсэн. Ч.Улаан гишүүн гадаадад байгаа. Эхлээд Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж дүгнэлт гаргах заалттай” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү