Д. Эрдэнэбат: Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш


4 жил

Австралийн Сидней хотод казино тоглосон гэх хэрэгт нэр холбогдсон хүмүүсийн нэг бол АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбат юм.

Тэрээр энэ тухай тайлбар өглөө. “Сиднейд анх удаа очиж үзлээ. 17-нд бидэнд эл хотын төвийн дурсгалтай газруудыг танилцуулсан. Казиногийн асуудлаар бөөн шуугиан болоод байх шиг байна. Тайлбар өгөх хэрэгтэй гэж бодлоо. Бид казиногоор ороод гарсан. Харин харийн оронд бид нэг л Монголчууд. Аль нэг намын гэх ялгаа байдаггүй. Казиногоор ороод гарснаа үгүйсгэх шалтгаан бидэнд байхгүй. Энэ шуугианыг далимдуулан улс төржүүлээд, доромжлоод, нэр хүндийг нь унагаах ёсгүй гэж бодож байна” хэмээн ярилаа.

Мөн сэтгүүлчдийн асуусан асуултад хариулт өглөө.

-Казинод мөрийтэй тоглосон гэдэг мэдээлэл үнэн үү?

-Мөрийтэй тоглоогүй. Мөрийтэй тоглох шалтгаан байхгүй. Чиний зураг мөн үү биш үү гэж олон хүн асууж байна лээ. Д.Тогтохсүрэн гишүүний хажууд зогсож байсан хүн би мөн.

-Орсон гишүүдээс хэн нь тоглосон бэ?

-Хэн ч тоглоогүй. Бид дөрвүүлээ орсон. Цаг орой болж байсан. Бид казино тоглох мөнгөтэй хүмүүс биш. Манай Лүндээ гишүүнд ямар мөнгө байх вэ дээ. Харин өөрийгөө өмөөрөх шалтгаан надад алга.

-Казинод ороод гарсны хувьд Казиногийн хуулийг батлах шаардлагатай гэж үзэж байна уу?

-Өндөр хөгжилтэй орнуудад казино бол байдаг л зүйлийн нэг. Мөрийтэй тоглох гэсэн хүн бүр тийшээ ордоггүй л юм билээ. Казиногийн тухай хууль батлах тухай яригдаж байгаа. Манайх казиногийн хуулийг ярихын тулд нийгмийн уур амьсгал ямар байна вэ гэдгийг бодож үзэх шаардлагатай юм байна гэж бодлоо.

-Та өөр орны казинод орж байв уу?

-Залуу байхдаа орж байсан.

-Та бүхний зургийг хэн авсан гэж бодож байна вэ?

-Үүнд хэн нэгнийг хардаад яах вэ. Бид цөөхөн Монголчууд шүү дээ. Харь оронд явахдаа хэн нэгний эрх ашиг, ялгавар гэж байх ёсгүй.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү