Өнөөдөр болох үйл явдлын тойм


4 жил

Төрийн ордонд УИХ дахь МАН-ын бүлэг, АН болон ШИНЭН-ын зөвлөл хуралдана.

10.00 цагт Улсын нэгдүгээр төв эмнэлэгт шинээр тохижуулсан Яаралтай тусламжийн тасаг, Сургалт, эрдэм шинжилгээний төвийн нээлт болно.

10.00 цагт МҮХАҮТ-д “Монгол-Энэтхэгийн бизнесийн хамтын ажиллагаа” хурал болно.

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Тод каннам” гоо сайхны эмнэлэгт өөх соруулах хагалгаанд орж, амиа алдсан бүсгүйн гэр бүлийнхэн хэвлэлийн бага хурал хийнэ.

17.00 цагт “976 Art Gallery”-д ШУА-ийн Археологийн хүрээлэн, АНУ-ын Йелийн их сургуулийн эрдэмтэд, уран бүтээлч Ё.Төгөлдөр, Г.Мөнхболор, Б.Бат-Эрдэнэ нарын хамтарсан “Бүтээлийн нуруу” үзэсгэлэнгийн нээлт болно.

Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд

10.00 цагт НОБГ, НМХГ-аас сайжруулсан шахмал түлшний хэрэглээний талаар мэдээлнэ.

10.30 цагт Нийслэлийн Цэргийн штабаас 2020 оны цэргийн бүртгэл эхэлсэн талаар мэдээлнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү