С.Эрдэнэ: Мөнгө босгох чадвартай хүн улстөрд орох ёстой


4 жил

Ардчилсан нам УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийн сонгуулийн кампанит ажлын хандивыг авч байгаагаа ил зарласан. Горилогчид мөнгөө төлөөд, хамтран ажиллах гэрээгээ байгуулаад явж байгаа аж. Энэ талаар АН-ын дарга С.Эрдэнээс тодрууллаа. 

 УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ: 

-100 саяын дэнчингээ хэдэн хүн өгсөн бэ. Өөр ямар шалгуур тавих юм бэ?
-Намын дотоод нууцлал гэж байна. Үндэсний бодлогын хорооны дэргэд Сонгон шалгаруулах хороо гэж бий. Үүрэг хүлээгээд, нэр дэвшихээ илэрхийлсэн хүмүүстэйгээ дөрвөн сарын эхээр гэрээгээ дүгнэж, ҮБХ-оор оруулж дүгнэнэ.

-Э.Бат-Үүл дарга нэр дэшихгүй гэсэн юм уу. Түүнтэй адил хуучин лидерүүдээс нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн хүн байна уу?
-Заавал хуучин лидер байсан, танил хүмүүс нэр дэвших ёстой юм шиг хандахаа болих хэрэгтэй. Ер нь улс төрийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, дэвших эсэхээ шийдэх нь хувь хүний асуудал. Э.Бат-Үүлийн мэдэгдэл, сонголтод хүнэтгэлтэй хандаж байгаа. Заавал Э.Бат-Үүл дэвших ёстой гэсэн ойлголт байхгүй. Хуучны нэр нөлөө ихтэй олон хүн бий. Тэднийг энэ нь дэвш, энэ нь дэвшихгүй гэж хандахгүй.

-100 саяын дэнчин залуу хүмүүст нэлээд чөдөр болж байх шиг байна. Дэнчингээ өгсөн хүмүүсийн хэдэн хувь нь залуучууд байна?
-Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас. Өөрийгөө бэлдээд, өөрийгөө нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх хэмжээнд өөрийгөө бэлтгээд явж байгаа хүнд

-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж байгаа гэсэн мэдээлэл бий. Танай намынханд мэдээлэл байна уу?
-Хувь хүнийхээ хувьд Ч.Сайханбилэг оргож зугтаах хүн биш. Одоогоор өөртэй нь холбогдсон зүйл алга. Ер нь Ерөнхий сайд байсан хүнд хууль зөрчсөн, ёсзүйгүй үйлдэл гаргахгүй байх гэж бодож байна. Тэр хүн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байна. Манайд хэн нэгнийг гэм буруутай эсэх нь тогтоогдоогүй байхад харлуулж, хэлмэгдүүлдэг схем явж байна. Ийм муухай харанхуй, саарал манан дунд амьдарч байна. Одоо болимоор байна. Хууль, цагдаа байдаг бол ажлаа хий л дээ.

-ОУВС-ийн тэтгэвэр тэглэсэн асуудалд илэрхийлсэн байр суурин дээр танай нам ямар байр суурьтай байна?
-ЕТГ-ын даргын хэлдэг зөв ш дээ. Анхнааса л ОУВС-тай хамтрах хэрэггүй байсан. ОУВС дандаа л буруу шийдвэр гаргадаг шүү дээ...

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
DR. UROLOGIST [105.112.99.xxx] 4 жил
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 157444437443