Ц. Нямдорж: Манай улс одоог хүртэл сэтгүүлчдийн орлогын эх үүсвэрийг зохицуулах хуулийн орчин байхгүй


4 жил

Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхтэй холбогдуулан  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос сэтгүүлчид IP телевизүүдийн орлогоос контент үйлдвэрлэж байгаа телевизүүддээ хувиарлах талаар асуухад тэрээр “Ямар нэг хэмжээгээр орлогоо хуваалцах ёстой. . Үүний цаад тал нь зохиогчийн эрхийн асуудал юм.

Гаднын орнуудын уран бүтээлчид баян, тансаг амьдардаг. Манай улс одоог хүртэл уран бүтээлчид мөн сэтгүүлчдийн орлогын эх үүсвэрийг тасралтгүй зохицуулах хуулийн орчин байхгүй. Тэр утгаараа энэхүү хэлэлцүүлж буй хуулийг би дэмжинэ. Яг  ямар хэлбэрээр яаж гаргахыг хэлэлцүүлгийн шатанд шийдэх байх. Сэтгүүлчид та нар цаашдаа эх орноо бодсон нь дээр дээ.  

Жинхэнээсээ сайн сэтгүүлч байхын тулд хоёрын хооронд хов жив хөөцөлдөхгүй, дэлхий ертөнцөд юу болж байна, Монгол Улс хаашаа явж байна, гурван сая ард түмэн дэлхийн их гүрнүүдийн дунд яаж амьдарч байна гэдгийг олон талаар харж сэтгүүлзүйн үйл ажиллагааг явуулах хэрэгтэй. Энэ хууль гарвал сэтгүүлчид та нарын үйл ажиллагаанд хэрэгтэй” гэв.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү