Сонгуулийн хуулийн төслийг УИХ дахь намын бүлэг, зөвлөлүүд хэлэлцэнэ


6 өдөр

УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл, ШИНЭ намын зөвлөл өнөөдөр хуралдана. Ингэхдээ сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж, нэгдсэн байр суурь гаргах юм. Өнгөрсөн баасан гарагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын сонгуулийг холимог мажориатар тогтолцоогоор 50:26 хувилбараар явуулахыг дэмжсэн. Тодруулбал, 50 нь жижиг тойрогт, 26 нь улс нэг тойрогт өрсөлдөж хамгийн олон санал авсан нь парламентад суух хувилбар юм. Намын бүлэг, зөвлөлүүд хуулийн төслийг хэлэлцсэний дараа УИХ-д өргөн барих бөгөөд шинэ он гарахаас өмнө хэлэлцэн батална. 

Түүнчлэн энэ долоо хоногт УИХ-аар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төсөл, Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм байна.

Мөн Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёр дахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт хөгжлийн банк хоорондын Зээлийн гэрээг соёрхон батлах тухай, Зарим газар нутгийн улсын тусгай хамгаалалтад авах тухай Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү