Төрийн дээд одон медаль гардуулах ёслол боллоо


4 жил

Нийслэл Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 380 жилийн түүхт ойг угтан улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан их амжилтаа төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд одон медалиар шагнуулсан иргэдэд шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа 2019 оны 10 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүрэгт боллоо.
Баянзүрх дүүргээс хөдөлмөрийн хүндэт медалиар 5, Цэргийн хүндэт медалиар 2, Цэргийн гавъяаны одонгоор 1, Алтан гадас одонгоор 18, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор 7 хүн тус тус шагнуулсан байна.
Шагналыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ш.Ганчимэг, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга Ц.Батхүү, Засаг дарга Т.Баясах нар гардуулж баяр хүргэлээ. 

\

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү