Сангийн дэд сайд Х.Булгантуяа НАМЭХ-ны Ерөнхийлөгчид өрсөлдөнө


5 жил

МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага буюу Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбооны (НАМЭХ) ээлжит чуулган энэ пүрэв гаригт хуралдахаар болжээ.

 

Холбооны дүрэм ёсоор дөрвөн жилд нэг хуралддаг ч 2014 оны нэгдүгээр сард Ц.Цогзолмаа /БСШУС-ын сайд асан/ Ерөнхийлөгч нь болсноос хойш хуралдаж чадахгүй байсаар өдий хүрчээ. Тиймээс энэ удаагийн их хурлаараа НАМЭХ Ерөнхийлөгчөө сонгох, дүрмээ шинэчлэх асуудлыг хэлэлцдэг байна.

НАМЭХ-ны үе үеийн Ерөнхийлөгчид: 

-1994-2011 оны 6-р сарын 24  хүртэл Д.АЛТАЙ

-2011-2014 оны 01-р сарын 17-ны өдөр хүртэл Д.ОЮУНХОРОЛ

-2014 оны 01-р сарын 17-ны өдрөөс өнөөг хүртэл Ц.ЦОГЗОЛМАА сонгогдон ажиллаж байна.

Ц.Цогзолмаагийн хувьд дүрмээрээ нэг удаа улиран сонгогдох боломжтой ч тэрээр дахин нэр дэвших тухайгаа албан ёсоор зарлаагүй байна.

Харин олон нийтийн сүлжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа, “Сөүл” группийн дэд ерөнхийлөгч Д.Өнөрболор, АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон нар нэр дэвшиж өрсөлдөх тухай бичиж байна. Одоогийн байдлаар тэднээс Сангийн дэд сайд Х.Булгантуяа нэр дэвшинэ гэдгээ баталжээ.

Дүрэм ёсоор МАН-ын дарга нэр дэвшигчийг НАМЭХ-ны чуулганд танилцуулдаг юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү