Баянзүрх дүүрэгт "Улс орны хөтөлбөр"-ийн дунд хугацааны хэлэлцүүлэг болж байна


1 долоо хоног

Монгол Улсын Засгийн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлдэг ‘’Улс орны хөтөлбөр’’ Баянзүрх дүүрэгт 3 дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна. Тус хөтөлбөрийн дунд хугацааны буюу 2017 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлыг үнэлэх, цаашид тус хөтөлбөрт ямар өөрчлөлт оруулах шаардлагатайг ярилцах зөвлөлдөх хэлэлцүүлэг болж байна

Хэлэлцүүлэгт НҮБ-ийн Хүүхдийн сангийн Шадар суурин төлөөлөгч Спесиос Хакизимина, дүүргийн Засаг дарга Т.Баясах, Засаг даргын орлогч Д.Уламбаяр, ЗДТГ-ын дарга Б.Амартүвшин болон албаны бусад хүмүүс, багш, сурагчдын төлөөлөл оролцож байна.

Тус хэлэлцүүлгээр дүүргийн Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа болон Нөхцөл байдлын судалгааны дүнг танилцуулж, тус хөтөлбөрийн дунд хугацааны үнэлгээний төлөвлөж буй үр дүн болон зорилт, стратегийг хэлэлцэж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү