Хоёр өдөр хойшилсон чуулган “хорлон сүйтгэх ажиллагаа”-нд өртөв үү


5 жил

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн 2019.06.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл”-ийн хоёр дахь хэлэлцүүлэг энэ долоо хоногт хоёр өдөр хойшилсны эцэст 12.40 цагт эхэллээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгахаар Улсын Их Хурлын шинэ долоо хоногийн үйл ажиллагааны хуваарьт тусгасан ч өнөөдрийг хүртэл хуралдаагүй.

Ингээд өнөөдөр 10.00 цагт хуралдахаар товлосон байсан ч хоёр цаг гаран хүлээлгэсний эцэст эхэллээ.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт танилцуулсны дараа асуулт асуух гишүүдийн нэрсийг авахаар болсон ч нэрс нь орсонгүй. Ингээд л АН, МАН, эрх баригч , сөрөг хүчнээрээ хуваагдаад нэгэндээ үг хаяж эхэлсэн юм.

“Эрх баригчид ирцээ бүрдүүл. Та нарыг зунжин хүлээлээ. 10 цагт эхлэх ёстой чуулган чинь 12 цаг өнгөрч байхад эхэлж байна хэмээн УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж бухимдлаа.

Техник хэрэгслээ нягталж, шалгаад үдээс хойш хуралдах саналыг ч зарим гишүүн гаргасан бол УИХ-ын дарга нь энэхүү явдлыг “Хорлон сүйтгэх ажиллагаа” гэж үзэж байгаагаа ч хэлээд авлаа. Ингээд чуулганыг түр завсарлууллаа.

. Ирц нь бүрдэхээр техник нь ажиллахгүй, техник нь ажиллаж байхад ирц нь бүрдэхгүй. Ямар сайндаа л нээлттэй нэг микрафон дээр “цаанаасаа л болохгүй гээд байна” гэх үг хүртэл дуулдаад амжлаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү