УИХ Цэцийн дүгнэлтийг хүлээж авсангүй


3 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Б.Солонго танилцуулсан юм.

Цэцийн дүгнэлттэй холбоотой гишүүд асуулт тодруулга авсны дараа санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.3 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр 2015 онд Сонгуулийн тухай хуулийн 12.2.1 хэсэг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн юм. Мөн Байнгын хороо тус хуулийн 15 гаруй заалт тус бүрээр гаргасан Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн. Байнгын хорооны энэ саналаар санал хураалгахад гишүүдийн олонх дэмжсэн.  

Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэхэд УИХ-ыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Я.Санжмятав нар ажилласан билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү