УИХ-ын гишүүн О.Баасанхүү АН-ын зөвлөлд нэгдэнэ


5 жил

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ардчилсан намтай хамтран ажиллах гэж буй талаараа  мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би АН-ын зөвлөлд өнөөдөр хамтран ажиллах хүсэлт хүргүүлж байна. Ингэснээрээ АН-тай хамтарч, хүчтэй сөрөг хүчин болж ажиллах болно. Гэхдээ намаасаа гарахгүйгээр, МАХН-ын гишүүний хувьд хамтран ажиллах болно. Сөрөг хүчин өнөөдөр маш сул байна. Гэтэл хэсэг бүлэг нөхөд өөрсдийн эрх ашгийнхаа төлөө Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж зүтгэж байна. Тиймээс сөрөг хүчинтэй болж энэ асуудалд анхаарал хандуулж ажиллах хэрэгтэй гэж үзэж байна.

Манай нам гишүүд, дарга гэсэн хоёр ойлголттой. Жирийн гишүүд бол дэмжиж байна. Намын дарга бол ганцаараа л дарга байхыг хүсдэг хүн учраас түүнийг дагана гэж ойлгож болохгүй. Бид хоёрын маргаан одоо болтол дуусаагүй” гэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү