Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр ТОМИЛЛОО


5 жил

УИХ-ын чуулганы хуралдаанаар Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томиллоо.

Хуралдаанд 46 гишүүн оролцсоноос 36 нь дэмжсэн бөгөөд 78.3 хувийн саналаар түүнийг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо.

Г.Баясгалан нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд даргаар 2018 оны наймдугаар сарааас хойш ажиллаж байсан бөгөөд үүнээс өмнө Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. 

Гунгаагийн Баясгалан хуульч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1986-2016 онд Баянхонгор аймгийн прокурорын газар, Улсын ерөнхий прокурорын газарт мөрдөн байцаагч, хяналтын прокурор, зөвлөх, Хууль зүйн яаманд газрын дарга, Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, “Партнерс форэвэр” компанийн захирал, МАН-ын даргын зөвлөхийн албыг тус тус хашсан.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү