Н.Энхбаяр Хэнтийн нөхөн сонгуульд өрсөлдөнө


5 жил

Хэнтий аймагт болох УИХ-ын 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАХН-аас намын дарга Н.Энхбаярыг өрсөлдүүлэхээр нэр дэвшүүлж байгаагаа тус намаас зарлалаа.

Нэр дэвшигчээр тодорсон Н.Энхбаяр “Надад итгэл хүлээлгэсэн МАХН-ын гишүүддээ баярлалаа. Нөхөн сонгуультай холбогдуулж нийгэмд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаа. Эрх баригчид энэ сонгууль битгий болоосой гэж бодож байна. Тиймээс энэ сонгуулийг удаа дараа хойшлуулж байгаа. Одоо ч гэсэн оролдлогоо орхилгүй Үндсэн хуулийн Цэцээр дамжуулан сонгуулийг ойлгомжгүй байдалд оруулахаар бэлтгэл ажлаа хийж байгааг хүн болгон мэдэж байгаа. Энэ бол Үндсэн хуулийн Цэцийн хэлэлцэх асуудал биш байсан. Гэхдээ бид Цэцийн шийдвэрийг хүлээлгүйгээр нэр дэвшигчээ зарлаж байгаа нь зөв. Хэнтийн сонгогчид УИХ-д төлөөлөлтэй байх шаардлагатай. Төр засагт хэнтийчүүд санаа бодлоо хүргэх ёстой. Хэнтийчүүдийн саналыг хүндэтгэн үзэж байгаа. МАН, АН луйвраар л ялна. Тиймээс бид ард түмэнтэйгээ хамтраад шударга сонгууль хийхийг уриалж байна. Хэтийчүүд сонгуулийн луйврыг таслан зогсоох эр зориг нь хэвээрэй байгаа байх. Бусад намуудад хандаж хэлэхэд энэ сонгуульд шударгаар өрсөлдөхийг уриалж байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү