С.Эрдэнэ: Найрамдал зусланд газар авсан түүх байхгүй


5 жил

УИХ- ын нэр бүхий гишүүд Олон улсын хүүхдийн Найрамдал зуслангийн газрыг хувийн эзэмшилдээ хувааж авсан асуудал цахим сүлжээнд цацагдах болсон.  Эдгээр хүмүүсийн дунд нэр нь багтсан гишүүд байр сууриа илэрхийлж байна. УИХ-ын гишүүн Ж. Батзандан   С.Эрдэнэ нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа Найрамдлын газрыг өөрийн хамаарал бүхий хүмүүс, улс төрчдөд олгосон гэх мэдээлэл ирсэн гэдгийг хэллээ. Харин талаар УИХ-ын гишүүн С.Эрдэнээс тодруулахад: 

" Найрамдал зусланд газар авсан түүх байхгүй.  Манай найз нөхөд хамаарал бүхий хүмүүс бизнес эрхэлж байсан удаатай ч надад эзэмшсэн, авсан газар байхгүй " гэлээ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү