Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг чөлөөлж, Г.Амартүвшинг томилно


5 жил

Хөгжлийн банкинд томоохон хэмжээний шалгалт хийж, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан билээ.

Тэгвэл 10-аад хоногийн өмнө Хөгжлийн банкны шалгалтын дүн гарсан ч Засгийн газрын хуралдаан дээр танилцуулагдаад нийтэд зарлалгүй таг чиг болсон.

Ямартаа ч шалгалтын дүнгээс үүдэн зарим арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг солино гэсэн дам яриа биелж Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Батбаярыг үүрэг ажлаас нь чөлөөлж, түүний оронд Хас банкны ерөнхий захирал Г.Амартүвшинг томилохыг ТУЗ-д нь зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлыг ТУЗ нь солих ёстой бөгөөд Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ-д ийм чиг үүрэг өгсөн аж. Энэ шийдвэр хэзээ эцэслэн гарах нь тодорхойгүй ч энэ долоо хоногт багтан тус банкны ТУЗ хуралдах сурагтай байна.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батбаярыг 2016 оны арвахоёрдугаар сард томилсон бөгөөд  тэрбээр төрийн албанд олон жил ажилласан туршлагатай эдийн засагч бол шинэ захиралаар томилогдохоор яригдаж буй Г.Амартүвшин нь  төрийн албанд ажиллаж байсан туршлагагүй ч банкны салбарт туршлагатай нэгэн.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү