Ц. Даваасүрэн: 107 цэгээр дамжуулан түгээлт хийхээр төлөвлөж байгаа


3 сар

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн гишүүдийн асуултад хариулахдаа ирэх өвөл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ямар ажил хийж байгаагаа танилцууллаа.

Тэрээр “Агаарын бохирдлыг бууруулах чиглэл Засгийн газар олон арга хэрэглэнэ. Гол арга нь сайжруулсан түлш. Сайжруулсан түлшний үйлдвэрээ байгуулсан. Тиймээс ямар нэгэн асуудал гарахгүй. Одоо найман цэгт борлуулалт хийж байгаа. Шахмал түлшийг ингэж хэрэглээнд нэвтрүүлснээр агаарын бохирдол 50 хувиар буурна. Мөн цахилгаанаар халаах замаар агаарын бохирдлыг бууруулна. 42 мянган айл өрхөд цахилгаанаар гэрээ халаах боломжийг бүрдүүлж өгнө. Эдгээр айл өрх дөрвөн кВт-ын халаагуур залгах боломжтой. Энэ ажил сайн явж байгаа. Хүчиншонхор захын ойролцоо барих дэд станцын газрыг чөлөөлөхийн тулд шарил нүүлгэн шилжүүлэх шаардлагатай байгаа. Үүнийг энэ сардаа багтаагаад хийнэ гэж төлөвлөж байгаа” гэлээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү