Бямба гаригт томоохон зах, худалдааны төвүүд амарна


1 долоо хоног

Жил бүрийн тавдугаар сарын дундуур бямба гарагт бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр“ тавдугаар сарын 18-ны бямба гарагт тохионо. Тус өдөр Улаанбаатар хотын төвийн зарим гудамж замын хөдөлгөөнийг хязгаарлаж өглөөний 07:00 цагаас оройн 19:00 цагийн хооронд хаах юм.

Мөн энэ өдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүд амарна.  Тодруулбал, “Нарантуул”  олон улсын худалдааны төв, Дүнжингарав худалдааны төв , “Өгөөмөр” техникийн зах, “Сандэй” худалдааны төв, Шөнийн зах, Баянзүрх худалдааны төв, Баянзүрх зах, 100 айл орчмын барилгын материалын бүх дэлгүүр, Бөмбөгөр-1, Бөмбөгөр-2, Алтжин бөмбөгөр амрах аж.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү