Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиад болно


3 өдөр

Орчин үеийн хүний нөөцийн менежерүүдэд шаардагдаж буй хамгийн чухал чадварын нэг нь өнөө үед бүтээлч сэтгэлгээ юм. Бүтээлч сэтгэлгээ нь ажилчдаа өндөр бүтээмжтэй ажиллуулах, тэднийг сэдэлжүүлж туслан дэмжихэд оршино. Мөн менежерүүдийн нийгэм эдийн засагт оруулах хувь нэмэр нь дан ганц ашиг орлого гэхээс илүүтэй нийгэмдээ хүмүүнлэг сайн сайхан зүйл бүтээж эерэг хандлагыг түгээх чанар гэж үзэж байна. Иймд шинжлэх ухааны солбицол дээр салбаруудын олон талт асуудлыг харж, түүнийг шийдвэрлэх чадваруудыг хүний нөөцийн менежерүүдэд эзэмшүүлэх нь зайлшгүй шаардлагатай асуудлуудын нэг мөн гэж зохион байгуулагчид үзэж ирээдүйн хүний нөөцийн менежрүүдийг ийнхүү чадвахижуулан өрсөлдүүлж байна.

Эдийн засаг бизнес, менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дууд сургуулийн оюутнуудын дунд болдог Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиадыг Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монголын хүний нөөцийн мэргэшсэн менежерүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.

2019 оны 4 сарын 19-20-ны өдрүүдэд болох тус наадам хүний нөөцийн менежментийн чиглэлээр суралцаж буй  оюутнуудын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй хүмүүнлэг чанарыг эрхэмлэсэн менежрүүдийг бэлтгэх, орчин үеийн бизнесийн байгууллагын тулгамдсан асуудалд багш, оюутан хамтын бүтээлч сэтгэлгээгээр хандан, Монголын хүний нөөцийн менежментийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой.

Энэ жилийн олимпиад “Хүмүүнлэг, бүтээлч HR” уриатайгаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байгаагаарай онцлог.

  Сургууль тус бүр гурван хүний бүрэлдэхүүнтэй хоёр хүртэлх багаа өрсөлдүүлдэг бөгөөд 10 удаа зохион байгуулагдсан энэхүү олимпиад нь өргөн цар хүрээтэй болж иржээ. Олимпиадын эхний даалгавар нь энэхүү уриаг илэрхийлсэн контент бэлтгэж олимпиадын сошиал хуудсаар дамжуулан олон нийтэд танилцуулах даалгавар байна. Олимпиадын хүрээнд оюутнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, бүтээлч сэтгэлгээ, хурдыг шалгах 6 төрлийн даалгавартай 2 үе шаттай зохион байгуулагдана. Олимпиад ХИС-ийн хичээлийн IV-р байранд 2019 оны 4-р сарын 19, 20 өдрүүдэд болно.

Олимпиадын үе шат:

1-р үе шат: Мэдлэг шалгах тест, номын ярилцлага, чөлөөт ярилцлага, контентийн уралдаан гэсэн 4 шалгууртай байна.

2-р үе шат: Асуудал шийдвэрлэх кейс, эссэ бичлэг

Энэхүү шалгууруудын дагуу оролцогчид өөрийгөө илэрхийлэх, илтгэх ур чадвараа үнэлүүлэх зорилгоор өгөгдсөн сэдвийн дагуу илтгэл тавих, бизнесийн байгууллагын бодит жишээн дээр хүний нөөцийн асуудлыг шийдвэрлэх хувилбарыг танилцуулан, пресентаци бэлтгэж хамгаалах, багийн ахлагч нар сэтгэхүйн цар, мэдлэгийн хүрээг шалгасан тодорхой сэдвээр эссэ бичих, хүний нөөцийн мэргэжил, тус олимпиадын уриаг олон нийтэд таниулан сурталчлах замаар оролцогчдын бүтээлч сэтгэлгээ, контент бүтээх, тест бөглөх, бодлого бодох зэргээр маш олон төрлийн ур чадвараараа өрсөлддөг чансаа өндөртэй олимпиад болдог.

“Хүмүүнлэг, бүтээлч HR” Хүний нөөцийн менежментийн улсын XI-р олимпиадын ерөнхий зохион байгуулагч, ерөнхий ивээн тэтгэгчээр “Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль”, ивээн тэтгэгчээр “ТОД ӨНГӨ”, дэмжигч байгууллагаар “Витафит”, “Банк Санхүүгийн Академи” оролцож байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү