Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна


5 жил

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд нутгийн өмнөд хэсэгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 03 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 18-20 метр, говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр хүйтэрч 9-14 хэм хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр голын хөндий, Дархадын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор 1 хэм дулаанаас 4 хэм хүйтэн, Алтайн өвөр говь, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 12-17 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

2019 оны 03 дугаар сарын 19-нөөс 03 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд нутггийн төв хэсгээр, 20-нд нутгийн өмнөд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан болон шороон шуурга шуурна. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүртэл ширүүснэ. Маргааш нутгийн баруун хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 2 хэм дулаанаас 3 хэм хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 2-7 хэм хүйтэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү