"Эко алтан заамар"-ын зөвшөөрлийг цуцална


5 жил

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам /УУХҮЯ/-наас зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийг бага хурал өнөөдөр /2019.03.15/ болж байна. Хэвлэлийн хурлын үеэр саяхан Төв аймгийн Заамар суман дахь уурхайд нь осол гарсан "Эко алтан заамар" компанийн зөвшөөрлийг цуцлах талаар мэдэгдлээ. УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар тус компанийн бүх зөвшөөрлийг цуцлах чиглэл өгсөн бөгөөд тус компани дөрвөн лицензтэй ажээ. 

Өнөөдрийн хурлаар мөн салбарын эхний хоёр сарын статистик болон цаг үеийн мэдээллийг танилцууллаа. 

Уул уурхайн салбараас 2019 оны хоёрдугаар сарын байдлаар улсын төсөвт 478.0 тэрбум төгрөгийг татвах, хураамж хэлбэрээр  төвлөрүүлжээ. Үүнийг задалбал,
 

  • Алт – 5.1 тэрбум төгрөг
  • Нүүрс – 184.2 тэрбум төгрөг
  • Цайр – 11.5 тэрбум төгрөг
  • Зэс – 259.8 тэрбум төгрөг
  • Төмөр – 4,3 тэрбум төгрөг
  • Жонш – 3.3 тэрбум төгрөг
  • Бусад – 9.7 тэрбум төгрөг байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү