Ерөнхий сайд эзгүй учир Засгийн газар хуралдахгүй


5 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан долоо хоног бүрийн Лхагва гаригт хуралддаг уламжлалтай. Гэхдээ энэ удаагийн ээлжит хуралдаан болохгүй. Учир нь Ерөнхий сайд хоёр хоногийн өмнө Судан улсыг зорьсон. Тиймээс энэ удаагийн Засгийн газрын ээлжит хуралдаан хуралдахгүй гэсэн үг юм.

НҮБ-ын мандаттай Өмнөд Судан улс дахь энхийг сахиулах ажиллагаанд манай улсын наймдугаар ээлжийн цэргийн багийнхан үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Энэхүү цэргийн бие бүрэлдэхүүнтэй уулзахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй албаныхан Өмнөд Судан улсыг зорьсон.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү