Ц.Сандуй, С.Мөнхчулуун нарыг намынхаа дүрмийг зөрчсөн гэж үзжээ


5 жил

МАН-ын Хяналтын ерөнхий хороо мэдээлэл хийлээ.  Тэд өчигдөр орой хуралдаж 4 асуудал хэлэлцжээ. Хурлаар орон гарсан гишүүнийг нөхөж томилох, зарим гишүүнд хариуцлага тооцох тухай асуудлыг хэлэлцсэн байна.

Энэ талаар тус хорооны дарга Д.Батбаатар “2016 оны сонгуулиас хойш манай намын нэр дээр үнэн худал нь мэдэгдэхгүй “60” тэрбумын хэрэгтэй холбоотой асуудал сунжирч ужгирч байна. Уг асуудлыг нэг мөр цэгцлэх үүднээс үүнд нэр холбогдсон гишүүдэд хариуцлага тооцохоор боллоо. Өмнө нь мөрдөгдөж байсан намын дүрмийн заалтыг үндэслэж хариуцлага тооцоход учир дутагдалтай байсан учраас өнгөрсөн Бага хурлаас хариуцлага тооцох дүрмийг оруулж өгсөн. Тиймээс шинэ дүрэмд заасны дагуу МАН-ын гишүүн Ц.Сандуй, С.Мөнхчулууныг хассан. Манай намд хөөх тухай ойлголт байдаггүй. Харин намаас гарсан гэж тооцдог” гэв.

Ц.Сандуйг намын нэр хүндийг гутаасан гэх үндэслэлээр ийм шийдвэр гаргасан байна.

Харин С.Мөнхчулууны тухайд намыг дүрмийг чандлан сахих, намын эв нэгдлийг сахих, ашиг сонирхлын эрх ашигт автахгүй байх зэрэг намын дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү