У.Хүрэлсүх: Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.4 хувьд хүрсэн


5 сар

Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ болон түүний салбар холбоодын удирдлагуудтай уулзаж байна. Тэрээр “Улс орны маань нийгэм эдийн засгийн байдал өмнөх үеэ бодвол сайжирч байна. 2016 оны сонгуульд МАН ялалт байгуулж засгийн эрхийг авар үеийн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байсныг санаж байгаа байх. Хүндхэн он жилүүдийг бид хамтдаа даван туулсан. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх нь битгий хэл хэрхэн тасалдуулчихгүй байх вэ гэдэгт санаа зовж байсан. Тэр үеийг бодвол эдийн засаг маань өсөж 6.4 хувьд хүрлээ.

Цаашдаа энэ байдал тогтвортой хадгалагдана гэж ОУВС, Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд дүгнэж байгаа. Манай улс ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Азийн бусад улс орнуудад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдээс хамгийн сайн хэрэгжиж байгаа нь гэдгийг ОУВС онцолсон. Энэхүү эерэг үр дүнг ард иргэдийнхээ амьдралд бий болгох үүднээс цалин, тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хувиар нэмсэн. Цаашид ч та бүхний тавьж байгаа хүсэлт шаардлагыг биелүүлэхийн төлөө хамтарч ажиллах болно” гэлээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү