Б.Жавхлан, М.Амарболд нарын давж заалдах шатны ШҮҮХ ХУРАЛ болно


7 өдөр

Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охины амь насаа алдсан хэрэг гарсан билээ. Уг хэрэгт Б.Жавхлан, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг.

 "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэргийн шүүх хурал 2018 оны арваннэгдүгээр сарын 23-нд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Д.Жавхлан, М.Амарболд нарт хоёуланд нь бүх насаар нь хорих ял оноож, ялыг чанга дэглэмтэй хорих ангид биечлэн эдлүүлэх шийдвэрийг гаргасан юм.

 Ялтнууд дээрх шийдвэрийг зөвшөөрөхгүй тохиолдол хуулийн дагуу 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд хандах эрхтэй байсан бөгөөд шүүхээс бүх насаараа хоригдох ял сонссон Д.Жавхлан, М.Амарболд нар шүүхэд давж заалдах хүсэлт гаргасан юм.

 

13 настай охиныг хөнөөсөн ялтнуудын давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр /2019.02.14/ Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд болно. 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү