Ц. Нямдорж: Би наад ажлыг чинь хийгээд үзчихсэн хүн


5 жил

Хуульзүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос  цаг үеийн асуудлаар тодруулга  авлаа.

-Та Удирдах зөвлөлийн  хуралдааны өмнө хэвлэлийнхэнд яриа өгөх  үеэрээ УЗ-дээр эцсийн үгээ хэлж гэж байсан. Юу хэлсэн  бэ?

-Хэлэх ёстой үгээ хэлсэн юм. Дараагийн УИХ-ын дарга болох хүнд нь ийм ийм  ажил хийгээрэй гэж хэллээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал мөн С.Зоригийн амь насанд халдсан асуудалд асар их алдаа завхрал хуйвалдаан гарсан. Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцэх ёстой. Яахлаараа бүх гэрч нь хоёр хүн С.Зоригийн амь насанд халдсан гэж  анхнаасаа мэдүүлсэн байхад хоёр дахин үржээд дөрөв болчихдог юм бэ. Наад хэрэг дээр чинь шүүх шийдвэрлээгүй Ц.Амгаланбаатар гэдэг хоригдол 2015 оны зургаадугаар сард ийм дөрвөн хүн хэрэг үйлдсэн гэж мессэж бичээд яг тэр дагуу нь шийдвэр гарсан. Энэ   шийдвэрийг хэрэг дээрээ бол шүүх биш  Ц.Амгаланбаатар гэдэг хоригдол гаргасан гэдгийг нь хэлсэн.

-У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах асуудал яригдах үеэр танд УИХ-ын даргын суудлыг амласан гэдэг нь үнэн үү?

-Бүгд худлаа. Харин Засгийн газрыг унагаавал Ерөнхий сайд болгоно гэсэн яриа гарсан. Би үгүй гэсэн. Би хүн унагаачихаад суудлыг нь авдаг хүн биш.

-Та Г.Занданшатар даргыг УИХ-ын даргаар хэр сайн ажиллана гэж дүгнэж байна вэ?

-Харна. Амлалтаар биш үйлдлээрээ харуулдаг ажил.  Хэцүү хэцүү шийдвэр гаргах үе гарна шүү. Энэ үед зангаа бүү хувиргаарай, битгий хоёр нүүрлээрэй гэдгийг хэлсэн.

-Таныг сүүлийн үед урвагч гэж хэлэх боллоо. Та үүнд тайлбар өгөөч?

-Би урвадаггүй. Зарчмаасаа урвасан, өргөсөн тангарагаасаа няцсан хүмүүсээс би зүгээр л холддог юм. Энэ бол миний төрөлх унаган зан, миний сонирхол.

-Танд УИХ-ын дарга болох сонирхол байсан уу?

-Би наад ажлыг чинь хийгээд үзчихсэн хүн.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү