Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурал хойшиллоо


5 жил

УИХ--ын даргын дэргэдэх зөвлөлөөс гаргасан хуваарийн дагуу өнөөдөр хоёр байнгын хороо хуралдахаар товлоод байсан ч хоёулаа хойшиллоо. Өглөө 09.00 цагаас хуралдахаар төлөвлөсөн Эдийн засгийн байнгын хорооны хурал хойшилсон. Мөн 14.00 цагаас хуралдах байсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаар хойшиллоо. Өнгөрсөн долоо хоногт төрийн гацааг арилгахал тодорхой алхам хийсэн хэдий ч гацаа үргэлжилсээр байна.

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм. 

-Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
-Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-нд өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү